Шинэ шүүх үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Шинэ шүүх үүдээ нээлээ

Засгийн газрын  2011 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаас Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын байранд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулахаар шийдвэрлэжээ. Шинэ шүүхийн шүүгч, ажилтнууд өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн  байна.  Тус шүүх долоон шүүгч,  захиргааны албан хаагч гээд нийт 29 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. Шинэ шүүхийн шүүгчийн албан тушаалд 30 хүн өрсөлдсөнөөс Шүүхийн мэргэшлийн хорооны шалгалтад тэнцэж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхийн санал авсан таван хүнийг шүүгчээр томилох зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргасан аж. Захиргааны хэргийн дагнасан шүүх 2004 онд байгуулагдаж, өнөөдрийг хүртэл давж заалдах болон хяналтын шатны чиг үүргийг хамтад нь хэрэгжүүлж иржээ. Энэ нь дагнасан шүүхийн  зорилго, үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөхөд хүргэсэн учир Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах шаардлагатай гэж үзсэн байна. Шинэ шүүхтэй болсноор шүүхэд  эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэн, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо улам боловсронгуй болох юм байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж