“Мона Лиза”-гийн хөрөг маргаан дэгдээв

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

“Мона Лиза”-гийн хөрөг маргаан дэгдээв

Швейцарийн “Mona Lisa” нэртэй нэгэн уран зургийн сангаас өчигдөр алдарт зураач Леонардо да Винчигийн гайхамшигт бүтээл болох “Мона Лиза”-гийн талаар сонирхолтой баримт дэлгэжээ. Учир нь тус сангийн албаны хүмүүс нэрт уран бүтээлчийн 1913 онд зурсан Мона Лизагийн залуу үеийн хөрөг зураг хэмээн нэгэн уран бүтээлийг танилцуулсан байна. “Mona Lisa” сангаас дээрх зураг нь тус сангийн судлаачдын 35 жилийн судалгааны үр дүн учраас баттай үндэслэл, нотолгоотой хэмээн тайлбарлаж байгаа аж. Гэтэл Оксфордын их сургуулийн профессор Мартин Кэмп “Зургийн өөр нэгэн хувилбар гэсэн дээрх тайлбарыг  ямар ч үндэслэлгүй” хэмээн няцаажээ. Харин “Mona Lisa” сангийн судлаачдын тайлбарлаж байгаагаар Мона Лизагийн залуу үеийн хөрөгт түүнийг арван насаар залуу байх үеийг нь дүрсэлжээ. Олон улсын судлаачдын дунд ийнхүү маргаан дэгдээсэн нэрт зураачийн “гунигтайхан харж, учиртай инээмсэглэсэн” дүр төрхийг харуулах уг уран бүтээлийн хоёр өөр хувилбарыг дахин судлах нь зүйтэй гэсэн саналыг зарим улсын урлаг судлаачид ирүүлээд байгаа гэнэ. 

Э.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж