БНТУ-аас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Асым Арар өнгөрөгч лхагва гаригт Говьсүмбэр аймагт албан ёсны айлчлал хийжээ. Айлчлалын хүрээнд Турк улсын “Айденир глобал” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдах сэргээгдэх эрчим хүч буюу салхин сэнсний төслийн үйл ажиллагаатай танилцаж, мөн Политехникийн коллежоор зочилж , орон нутгийн түүхийн дурсгалт газруудыг сонирхсон байна. Айлчлалын үеэр Говьсүмбэр аймагт Турк-Монголын хамтарсан сургууль байгуулах орон нутгийн удирдлагуудын саналыг нааштайгаар дэмжсэн аж. Мөн хоёр орны харилцааг хөдөө аж ахуй, газар тариалан, боловсрол, соёл, архилогийн чиглэлээр хөгжүүлэх талаар санал солилцжээ.
Э.САР