Мал зүйчдийн улсын зөвлөгөөн болжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Мал зүйчдийн улсын зөвлөгөөн болжээ

Монгол Улсын Мал зүйчдын улсын зөвлөгөөн Улаанбаатар хотноо өчигдөр боллоо. Зөвлөгөөн “Мал аж ахуйн салбарын шинэчлэл” сэдвийн дор болсон байна. Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг шинэ төвшинд гаргах, тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд зөвлөгөөний гол зорилго оршжээ. Зөвлөгөөнд Улаанбаатар хот болон 21 аймаг, сумдаас 50 гаруй төлөөлөгч ирж, оролцсон байна. Мөн шинжлэх ухааны академич, Гавьяат, Төрийн соёрхолт, эрдэмтэн мал зүйчид, төр, хувийн хэвшилд мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүс оролцжээ. Энэ удаагийн мал зүйчдийн улсын зөвлөгөөнөөр эдийн засаг, менежментийн удирдлагыг мал аж ахуйг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэх, оновчтой байршуулах, хэмжээг зөв тогтоох, үйлдвэрлэлийг төлөвлөх, бусад салбартай зөв хослуулахад чиглэсэн арга замын талаар зөвлөлдсөн байна.

Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж