Google +1 гэсэн үнэлгээтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Google +1 гэсэн үнэлгээтэй боллоо

Технологийн салбар бол тэр чигээрээ өрсөлдөөний талбар. Талбар дунд өрсөлдөгчдийн нэг Google саяхан Facebook-ийн үнэлгээ өгөх “Like” товч шиг өөрийн гэсэн “Google +1” товчтой болжээ. Google +1 товч нь тухайн веб хуудас, хандалтыг “сайн” гэж үнэлэхэд зориулагдсан ба ингэж үнэлснээр хэрэглэгчид хэрэгтэй мэдээллээ олон хуудсыг шүүж хайлгүй, шууд олж авах боломжтой юм.
Гэхдээ яг одоогийн байдлаар +1 үнэлгээг өгөх зарчим бага зэрэг хүндрэлтэй байгаа ба үнэлгээг өгөхийн тулд та Google профайлд бүртгэлтэй байх шаардлагатай юм. Ингэснээр таны бүртгэлд байгаа хүмүүс санал болгосон хуудас, хандалтуудыг үзэх боломжтой ажээ.

Видеог энд дарж үзнэ үү

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж