Хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг баривчилжээ

Мексикийн тэнгисийн цэргийнхэн удаан хугацааны турш эрэн сурвалжилсан хар тамхины “Зетас” бүлэглэлийн толгойлогчдын нэг асан Иван Велазкек Кабаллерог хоёр хамсаатных нь хамт  баривчилсан байна.  Түүнийг  “Зетас” картелиэс гарч, өрсөлдөгч тэнгисийн булангийн картельд нэгдсэнийх нь дараа өдөр ийнхүү баривчилжээ. Баривчилгааны явцад тэнгисийн цэргийнхэн тэднийг олон төрлийн зэр зэвсэг хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлж, хураан авсан байна. Иван Велазкек Кабаллеро нь Мексикээс  АНУ руу хар тамхи тээвэрлэдэг  Сакатекас, Нуэво-Леон, Сан-Луис-Потоси зэрэг мужуудын гол замуудыг хяналтдаа байлгадаг байсан харгис нэгэн аж. Мексикийн албанхын түүний толгойг 30 сая песо буюу 2.3 сая ам.доллараар үнэлээд байжээ. Үүнээс өмнө Мексикийн цэргийнхэн Сан-Луис-Потоси болон Веракрус мужуудад тусгай ажиллагаа явуулах үеэр тэндхийн 35 цагдаагийн ажилтныг хар тамхины “Зетас” картельтэй холбогдсон хэрэгт сэжиглэн баривчилсан билээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж