
С.Мөнхжаргал нь 1973 онд Улаанбаатар хотноо төрсөн.
1980-1990 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 1-р дунд сургууль
1990-1994 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч
1997 онд Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Сэтгүүлзүйн сургуулийг сэтгүүлч
2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус дүүргэжээ.
2000-2004 онд “Өнөөдөр” сонины парламентын сурвалжлагч
2005-2006 онд “Ардын Эрх” сонины парламентын сурвалжлагч
2007-2008 онд Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч
2008 онд “Таны унших сонин”-ы эрхлэгч
2011-2012 онд Монголын бүтээмжийн үндэсний төвд эксперт
2012 оноос УИХ дахь МАХН-МҮАН-ын ШУДАРГА ЁС ЭВСЭЛ-ийн Бүлгийн ажлын албанд ахлах референтээр тус тус ажиллаж байлаа.
Аливаад өөрийн гэсэн өвөрмөц дүн шинжилгээ хийж, өөрийн бичлэгийн чиг хандлагатай байснаараа тэрээр Монголын сэтгүүлзүйд ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
МҮАН-ын идэвхтэй ууган гишүүний хувьд Монгол оронд Ардчилал шударга ёсыг тогтооход ч түүний оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг ч журмын нөхөд нь өндрөөр үнэлж, бахархан дурсаж байна.
Талийгаачийн туйлбартай, хөдөлмөрч, үнэнч шударга, тууштай тэмцэгч эрхэм нандин зан чанар, эгэл даруу, нийтэч, нөхөрсөг гэгээн дүр төрх тань журмын нөхөд бидний зүрх сэтгэлд үүрд үлдэх болно.
МҮАН-ын Бүгд Хурлын гишүүд