БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОИКА/ Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газартай хамтран “Цахим шалган өнгөрүүлэх системийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх гэж байна.
Төслийг хэрэгжүүлэх протоколд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг, тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Чой Хёнг Юл нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
“Цахим шалган өнгөрүүлэх системийг сайжруулах” төсөл 2013 оноос эхлэн хэрэгжих бөгөөд ГИХАЭГ болон хилийн 30 гаруй боомтын техник хангамжийг сайжруулах, хилийн шалганы үйл ажиллагааг олон улсын жижигт нийцүүлэн сайжруулж иргэдэд шуурхай үйлчлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн томоохон зорилтуудын нэг юм гэдгийг Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Баярцэцэг онцлов.
Т.МАША