Даатгалгүй жолоочийн автомашиныг журамлана

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Даатгалгүй жолоочийн автомашиныг журамлана

Ирэх долоо хоног буюу аравдугаар сарын 1-нээс эхлэн Жолоочийн хариуцлагын даатгал хэрэгжих гэж байгаатай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ.

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл бусдын эд хөрөнгө, эд материалд хохирол учруулаад өнгөрдөг байсан. Харин энэ даатгалд хамрагдсанаар бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд хохирогчийн эрх ашгийг хамгаалсан хууль юм байна. Одоогийн байдлаар уг даатгалд 230 гаруй мянган жолооч хамрагдсан бөгөөд 3500 гаруй хүнд 1,6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

Ирэх сарын 1-ээс эхлэн хэрэгжих хуулийн дагуу даатгалд хамрагдаагүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг хариуцлага хүлээлгэх аж. Даатгалд хамрагдаагүй машиныг журамлаж, хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээгээр торгууль, ногдуулж даатгалд хамруулахаар хуульд тусгажээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж