Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд үргэлжиж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд үргэлжиж байна

Энэ үеэр тус аймгаас төрөн гарсан болон аймагтаа ажиллаж байгаа уран бүтээлч, алдартнуудын урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, яруу найргийн наадам,  хүүхдийн уран бүтээлийн цэнгүүн зэрэг арга хэмжээнүүд болох юм.

Өдгөөгөөс 46 жилийн өмнө Сүхбаатарын аймгийн соёлын өдрүүдийг зохион байгуулснаас хойш энэ төрлийн арга хэмжээ болж байгаагүй ажээ. Тэгэхээр энэ удаагийн соёлын өдрүүдийн арга хэмжээг маш сайн бэлтгэж, өөрсдийнхөө соёлын өвийг олон нийтэд таниулах талд анхаарч ажиллаж байна хэмээн Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Хосбаяр сэтгүүлчдэд хэллээ.

Сүхбаатар аймгийн соёлын өдрүүдийн талаар зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Сүхбаатар аймгаас төрөн гарсан урлагийн алдар цуутнууд, алдарт яруу найрагчдынхаа талаар тэд уншигч, үзэгчдэд сануулж, тэдгээрийн уран бүтээлтэй дахин танилцаж, таашаал амтлах боломжийг соёлын өдрүүдийн хүрээнд олгож байгааг хэллээ. Соёлын өдрүүдийг зохион байгуулахад 180 сая төгрөг зарцуулсан ба санхүүжилтийн ихэнхийг Сүхбаатар аймгийн уугуул иргэд, аж ахуйн нэгжүүд гаргажээ. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Дамдины Сүхбаатар сан”, “Бодь” групп оролцсон бол ивээн тэтгэгчээр “Ядамын Мөнхчулуун сан”, “Монос” групп, “Цагаан шонхор” компани зэрэг олон байгууллага оролцжээ.
Сүхбаатар аймгийн соёлын өдрүүдийн хүрээнд болох арга хэмжээний нэгдсэн хөтөлбөртэй танилцана уу. 

СҮХБААТАР АЙМГИЙН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨР

– 2011 оны 3 дугаар сарын 21-ний  өдөр 19.00  цагт “Жаахан шарга“  хөгжимт драм – Драмын эрдмийн театрт

– 2011 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагт  Зохиолч яруу найрагчдийн уулзалт, цэнгүүн – Чингис зочид буудлын хурлын танхим болон Хаан ресторанд

– 2011 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагт , 04-ний өдөр 19 цагт    “Алтанхан тал нутаг мину” хүүхдийн урлагийн тоглолт- Монголын хүүхдийн ордонд

– 2011 оны 4 дүгээр сарын 05-ны 19 цагт, 06-ны өдөр 18, 21 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт

– 2011.04.07-ны өдөр 18, 21 цагт – Багануур дүүрэгт

– 2011.04.08-ны өдөр 18, 21 цагт – Хэнтий аймагт “Наран мандах нутаг” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт

–  2011 оны 4 дүгээр сарын 04-нээс 09-ний  өдрүүдэд “Жаахан шаргын нутгаас” зураач уран бүтээлчид, угсаатны зүйн музейн үзэсгэлэн- Дүрслэх урлагийн музейд

– 2011 оны 4 дүгээр сарын 15-наас 21-ний өдрүүдэд   “Алсын газрын зэрэглээ” Зураач Ё.Бадарчийн уран бүтээлийн үзэсгэлэн – Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн Арт галарейд

– 2011 оны 4 дугаар сарын 05-ны өдрөөс 4 дүгээр сарын 09-ний өдөр  Cүхбаатар аймгийн Онгон сумаас олдсон археологийн гайхамшигт олдворуудыг дэлгэн тавих “ Онгон нутгийн соёл” үзэсгэлэн –  Үндэсний түүхийн музейд 

Мөн  соёлын арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод    2011.03.26-нд “Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн хишиг өдөр” болно. Энэ үеэр Г.Мэнд-Ооёогийн “Үгийн шидэт эрчим” лекц, “Зөөлөн ай” яруу найргийн уншлага, ном бичиг соёлын үзэсгэлэн болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж