Алтаа шинэ клипээ дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.28-нд нийтлэгдсэн

Алтаа шинэ клипээ дэлгэлээ

Поп дива, Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг буюу Алтаа “Чи бидэн хоёр" хэмээн нэрлэсэн шинэ уран бүтээлээр фенүүддээ бэлэг барилаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын ая, Б.Батрэгзэдмаагийн үг “Чи бидэн хоёр” дууны клипийг тэрбээр өнгөрсөн сард БНСУ-ыг зорьж, далайн эрэг дээр зураг авалтаа хийлгэжээ. Поп дива Алтаа өнгөрсөн зургадугаар сарын 1-нд эх үрсийн баярт зориулан “Ногоон орчин бидний ирээдүй” хандивын тоглолт хийсэн бөгөөд энэхүү тоглолтынхоо дараагаас л ирэх өвөл хийх бие даасан томоохон толголтынхоо бэлтгэл ажилд орсон билээ. Тэрбээр сүүлийн таван жил тоглолтоо хийгээгүй орхигдуулаад байсан ч энэ удаад уран бүтээлээрээ тэсрэлт хийхээр ийнхүү эртнээс бэлтгэлдээ орсон аж. Мөн мэргэжлийн дуурийн дуучин тэрбээр тун удахгүй поп опера цомгоо гаргах гэнэ.

 “Чи бидэн хоёр” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж