
Аяны хүрээнд хийгдэх томоохон ажлуудын нэг нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн захиргааны албан хаагчдад “Төрийн албан хаагчийн ёс зүй ба манлайлал” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулах юм.
Иймээс аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран Тосонцэнгэл, Их-Уул сумдад нийтдээ 30 гаруй албан хаагчдын хамруулан нэг өдрийн сургалт зохион байгууллаа.