
Хэрэв цуу яриа үнэн бол Анжелина Жоли саяхан Сирийн дүрвэгчидтэй уулзахаар Анкарад очихдоо тэндхийн элэгний хамгийн шилдэг эмчийг зорьж очин уулзсан гэнэ. “National Enquirer” сэтгүүлд бичсэнээр Анжелина Жоли элэгний өвчнөөр олон жил шаналж байгаа боловч сүүлийн үед өвчин нь даамжирч эцсийн шатандаа орж байгаа бололтой. Холливудын жүжигчин Брэд Питтэй энэ оны эцсээр хуримлахаар төлөвлөж байсан Анжелина Жоли хуримаа хойшлуулсан нь үүнтэй холбоотой гэнэ. Хамтдаа зургаан хүүхэд өсгөж буй жүжигчин Брэд Питт хүүхдүүдийнхээ ээжийн төлөө юу ч хийхээс буцахгүй боловч Анжелина Жолигийн хэнэггүй зан эрүүл мэнд нь доройтоход нөлөөлсөн аж. Тэдний хэн нь ч өвчин нь хүндэрсэн тухай ам нээгээгүй боловч өвчин нь эцсийн шатандаа орсон нь ийнхүү хуримаа хойшлуулахад хүргэсэн бололтой гэж “National Enquirer”-т бичжээ.