Гоёо брэнд загварын үзэсгэлэнд оролцож байна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Гоёо брэнд загварын үзэсгэлэнд оролцож байна

Загварын чиг хандлагыг тодорхойлдог олон улсын үзэсгэлэнгүүд шил шилээ даран зохион байгуулагдаж шилдэг брэндүүд чуулсаар байна. Шилдэг брэндүүдийн дараагийн зогсоол 2011 оны 2-р сарын 21-нээс 24-ний хооронд Москва хотноо зохион байгуулагдаж буй Collection Premiere Moscow (CPM)  үзэсгэлэн юм.

“Уламжлал болон зохион байгууллагддаг Collection Premiere Moscow үзэсгэлэн жилээс жилд ирэх улирлын өнгө, загварыг тодорхойлогч брэндүүдийн зорин ирдэг томоохон үйл ажиллагаа болон өргөжсөөр байна. Иймд Collection Premiere Moscow үзэсгэлэнд оролцож байгаа зочид төлөөлөгч, бизнес түншүүд шинэ санаа, шилдэг технологи болон өөрсдийн бизнесээ өргөжүүлэх боломжийг эндээс олно гэдэгт итгэлтэй байна” хэмээн Collection Premiere Moscow үзэсгэлэнг зохион байгуулагч Ижендо компанийн гүйцэтгэх захирал Филипп Кронен үзэсгэлэнгийн үеэр онцлон хэллээ.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд хувцас загварын шинэ улирлын өнгө, загварыг тодорхойлогч Итали, Франц, Герман, Австри, Канад, АНУ, Монгол, ОХУ зэрэг 30 гаруй орны 1350 брэнд оролцож байгаа аж.

Уг үзэсгэлэн нь CPM Premium, CPM Young Fashion, CPM Wedding, CPM Kids, CPM Lingerie, CPM Accessories гэсэн 6 сэдэвчилсэн танхимд хуваагдан зохиогдож буй бөгөөд Монгол ноолуураар дэлхийг гоёх эрхэм зорилготой Гоёо брэнд тус үзэсгэлэнгийн CPM Premium танхимд байрлаж шинэ улирлын загварын чиг хандлагыг тодорхойлдог PITTI IMMAGINE, Premium Berlin үзэсгэлэнгүүдэд оролцсон Fall/Winter 2011-2012 oны 110 загвар бүхий коллекцио танилцуулж байна. Чанар, хийц, загварын цогц шийдэл, шинэлэг байдлаараа дотоод, гадаадын хэрэглэгчдийн хэзээний танил болсон Гоёо брэнд нь өдгөө Европын 15 орны 200 гаруй дэлгүүрээр худалдаалагддаг.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

 

Гоёо брэндийн Монгол ноолуураар дэлхийг гоёх их үйлсэд нь амжилт хүсье.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж