“Аюулгүй амар тайван орчин” аян эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Аюулгүй амар тайван орчин” аян эхэллээ

Эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааг олон нийтийн идэвх оролцоонд суурилж зохион байгуулах, иргэдийн эрх зүйн ухамсрыг төлөвшүүлж, нийгмийн үнэт зүйлсийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилгоор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас өнөөдрөөс эхлэн “Аюулгүй амар тайван орчин” сэдэвт нэг сарын аян зарлалаа.

Энэхүү аян нь Сургууль-Аюулгүй орчин, Өсвөр үе залуучуудад зориулсан “Архигүй, тамхигүй баасан гариг”, Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон, Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа /хөршийн холбоо/ , Экологийн аюулгүй байдал, Ажлын байран дахь аюулгүй орчин гэсэн долоон бүлэг сэдвээр өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Иймээс тус аяны үйл ажиллагаанд идэвх зүтгэл гаргаж, аюулгүй амар тайван орчныг бүрдүүлэхийн төлөө хамтдаа тэмүүлэхийг байгууллага, аж ахуй нэгж, нийт иргэд хөдөлмөрчиддөө уриалж байгаа аж.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж