Moto GP-гийнхэн Испанид хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Moto GP-гийнхэн Испанид хүрэлцэн ирлээ

2011 оны Moto GP ангиллын ДАШТ-ий хоёр дахь уралдаан Испанийн Херез тойрог зам дээр энэ амралтын өдрөөр болох билээ. Гуравдугаар сарын 20-нд Катарт болсон нээлтийн уралдаанд Кейси Стоцнер түрүүлж, шинэ улирлын гараагаа сайхан эхлүүлсэн. Одоо 25 настай Австрали мотоциклч маань 2007 онд “Дукати” багаас аварга цол хүртсэн, гэхдээ энэ жилээс “Репсол Хонда”-г төлөөлөх болсон юм. Лозайл тойрог зам дээр “Хонда” баг амжилттай уралдсан гэдэг нь эхний дөрвөн байрын гуравт нь “Хонда”-гийн залуус орсноос хангалттай харагдана. Тэдний дунд аварга хамгаалж байгаа Хорхе Лоренцо багтаж чадсан юм.
Гэхдээ Стоунерийн хувьд Херез хатуухан замуудын нэг болдог. Тэргүүн ангилалд уралдаж эхэлснээс хойш тэрбээр 2009 онд л ганцхан удаа шагналын тавцанд гарч байжээ. Стоунер “Өнгөрсөн жилүүдэд энэ зам дээр сайн уралдаж байгаагүй. Бид илүү хурдтай байсан ч би алдаа гаргаж азгүйтдэг байлаа. Гэвч энэ муу амжилт жил болгон Испанид ирэхэд намайг илүү хурцалж өгдөг. Энэ муу амжилтыг эргүүлэн тулд хичээх болно” гэжээ. Энэ зам дээр хамгийн хүчтэй өрсөлдөгч бол “Ямаха” багийн Лоренцо байх нь гарцаагүй. Өнгөрсөн жил аваргын цом хүртэх аянаа эндээс эхлүүлж байсан Испани эр “гэртээ” өөр орны тамирчинд түрүүгээ булаалгахыг хүсдэггүй нь лавтай. Энэ талаар Лоренцо “Энэ бол шинэ дэлхийн аварга, өөр нөхцөл байдал. Тийм учраас маргааш юу болохыг харъя. Мотоцикл маань ямар байхыг үзье. Би өөрийн хамгийн сайнаа гаргахыг хичээх болно” хэмээв.
Лоренцо 250 ангилалд байхдаа Херезэд мөн ялалт байгуулж байсан. Гэвч энэ замыг тэрбээр ганцаараа эзэгнэдэг гэвэл эндүүрэл болно. “Дукати”-гаас шинэ амжилтын гараагаа эхлүүлсэн Валентино Росси зургаан жил өмнөө хэнийг ч гаргалгүй ялагчийн цомыг авч байсан удаатай.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж