Аврах ажиллагааны сургалт зохиогджээ

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагааны сургалт зохиогджээ

Франц улсын дээд Савуа мужийн Тонон хотын аврах байгууллагын ажилтнууд Хөвсгөл, Орхон, Архангай аймгийн аврах ажилтнуудад зориулсан усны болон уулын аврах ажиллагааны сургалтыг зохион байгуулсан байна. Сургалтын үеэр Францын сургагчид эрэн хайх, завин дээр болон усны гүнд ажиллах, уулын нуранги болон газар хөдлөлтийн үеэр хэрхэн ажиллах талаар хичээл зааж, газар дээр нь биечлэн үзүүлсэн нь үр дүнтэй ажил болсон хэмээн сургалтанд оролцогчид дүгнэжээ. Энэ үеэр гадаад дотоодын шүхэрчид шүхрийн буултыг амжилттай хийжээ. Мөн Францын аврагчдын зүгээс аврах ажиллагааны багаж, уулын болон усны иж бүрэн хувцас хэрэглэл зэрэг зүйлсийг аймгийн Онгцгой байдлын хэлтэст тусламж болгон өгсөн байна.

 Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж