
Европын гандболын холбооны Аваргуудын лигийн эмцээний шөвгийн 16-гийн хариу тоглолтууд эхэлжээ. ОХУ-ын аварга “Чукховские Медведи” эхний тоглолтоо Боснид очиж хийсэн бөгөөд 31:22 харьцаатайгаар хожил авч, хүссэн үр дүнтэйгээ гэртээ ирээд байсан юм. Харин өчигдөр “Баавгайнууд” талбайдаа “Босна Сараева”-г хүлээн авч, шийдэрлэх тоглолтоо хийжээ. Тоглолтын эхний хагаст багуудын аль аль нь тун нягт хамгаалалттай байсан нь аргагүй л шийдвэрлэх тоглолт болохыг гэрчилж байсан юм. Гэхдээ “Босна Сараева”-гийн хамгаалагч Игор Красич тун гайхалтай байсны ачаар эхний хагаст 8:7 харьцаагаар зочид илүүрхсэн байна. Гэхдээ тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд “Баавгайнууд”-ын тоглолт илт сэргэсэн байна. Дасгалжуулагч Олег Николаевийн хийсэн хоёр ч солилцоо үр дүнгээ өгсөн бөгөөд Ватили Иванов, Михаиль Чипурин нарын ээлж дараалсан довтолгоон хамгаалалтууд амжилттай болж байсан юм. Эдгээр тоглогчид дээрээс гадна Францын лигионер Сиархи Харбок ч тун сайн байсныг энд онцлох хэрэгтэй болов уу. Ингэснээр тоглолтын эхний хагаст үзүүлж байсан өрсөлдөөн үгүй болсон эгхэд болно. Үндсэн цагт 30:17 харьцаагаар талбайн эзэд илт илүүрхсэн бөгөөд “Баавгайнууд” шөвгийн наймын эрхээ авсан хамгийн эхний багаарр тодорсон байна.
Аваргуудын лигийн наймны нэг шигшээгийн хариу тоглолтууд маргаашнаас үргэлжлэн явагдана.
Score Studio