“Цагаан уул” хайрын шүлгийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Цагаан уул” хайрын шүлгийн наадам болно

Монгол Улсад залуучуудын хөдөлгөөн үүссэний 100 жил, залуучуудын байгууллага байгуулагдсаны 90 жил, Монголын залуучуудын Холбоо байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Цагаан уул”  яруу найргийн наадмыг энэ сарын  8-нд зохион байгуулахаар болжээ. Хүн төрөлхтний агуу хайрыг өнө мөнхийн бэлгэдэл цагаан уул цэцгээр төлөөлүүлэн “Цагаан уул” хэмээн нэрийдсэн тус наадам залуу шүлэгчдийн аяны дөрөөнд сүү мялааж, Монголын яруу найрагт өөрийн нэрийг тунхаглах залуу авъяастнууд төрөн гарахад үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Тус наадмын анхны цомын эзнээр МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь тодорсон бол яруу найрагч А.Эрдэнэ Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж