Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлийн ээлжит хурал есдүгээр сарын 28-ны 10.00 цагт МҮХАҮТ-д болох гэж байна. Уулзалтаар:
- Зөвлөл болон Танхимын зүгээс авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
- 2012 онд дөрөв дэх удаагаа зохион байгуулагдах Худалдааны салбарын оны шилдэг байгууллага, хувь хүмүүсийг шалгаруулах арга хэмжээний талаар
- Шинэ засгийн газар холбогдох яам, агентлагуудад худалдаа, үйлчилгээний салбар болоод зөвлөлийн зүгээс хүргүүлэх санал, хүсэлтийг хэлэлцэх юм байна. Тодруулбал, 11.00 цагт МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл УИХ-ын гишүүний хувиар жижиглэн худалдаа эрхлэгчидтэй ярилцах юм. Үүнд оролцох хүсэлтэй аж ахуй нэгж уулзалт болох өдрөөс өмнө МҮХАҮТ-ын Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлд хандан бүртгүүлэх боломжтой ажээ.
У.БОЛОР