Орхон аймгийн Баян-Өндөр хайрханы өвөрт 21 метр өндөр Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолбор бүхий цэцэрлэг ашиглалтад оржээ. Энэхүү цогцолбор нь 100 метрийн голч бүхий дугуй талбайд байрласан, найман сүмт суваргатай аж. Уг цогцолборыг байгуулахад нийт 56 мянган куб.м газар шорооны ажил хийж, 80 шахам тн өнгөт металлаар сэрэг дүрийн эд ангийг цутгасан байна. Сэрэг дүрийн тэргүүн нь 450 тонн жинтэй ба үсний ширхэг бүр нь зургаан кг жинтэй гэнэ. Бурхан багшийн сэрэг дүрийн цогцолборыг аравнайлах ёслолд Орхон, Дархан-Уул, Булган аймгийн сүсэгтэн олон болон Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц тэргүүтэй лам хуваргууд ирж, ном хуран, маань хөгжөөжээ.
Э.САР