Автомашины зогсоолгүй орон сууцнууд олшров

Хуучирсан мэдээ: 2012.09.27-нд нийтлэгдсэн

Автомашины зогсоолгүй орон сууцнууд олшров

Хотын төвд газар л олдвол барилгын сууц цутгаж тоглоомын талбай, машины
зогсоолгүй нар халхалж орон сууц барьдаг болсон нь барилгын компаниудын
ашиг хөөсөн явдал яах аргагүй мөн билээ.

Энд тэндгүй автомашины зогсоол байхгүй болохоор иргэд их бухимдалтай
хөмсгөө зангидаж нэгнийгээ "хараасан" дүр төрх нүдэнд харагдана. СБД-ийн
наймдугаар хорооны нэгдүгээр байрны оршин суугч н.Нараа хэлэхдээ "100
айлын ойролцоо зам дагуу байдаг "Auto plaza, авто сэлбэг засвар, "Авто
ком" япон авто сэлбэгийн бөөний худалдаа задаргааны сэлбэгийн худалдаа,
"Pajerko isuzu", авто агергат засвар, Вьетнам авто засварын дэлгүүрүүд
бүгд автомашины зогсоол байдаггүй.

Түүнчлэн хогийн цэг байхгүйн улмаас машиныхаа сэлбэгийг сольчихоод тэр
газраа хогоо хаячихаад явчихдаг. Өглөө болгон овоолон орхисон хог нь
нэгдүгээр байрны жижүүрт хүндрэл учруулдаг. Манай байрныхан долдугаар
сарын 1-нээс зогсоол ашиглалтад орно гэдэгт найдаж сууна даа" хэмээн
ярилаа.

СБД-ийн XYI хороо А байр нь зогсоолтой боловч байрны жижүүр хувиараар нь
өдрийн цагт мөнгө авдаггүй, харин орой гаднын машин зогсоход 500-800
төгрөг авдаг юм байна.

Тавдугаар сургууль Чингэлтэй дүүргийн орон сууцнууд явган хүний зам дээр
хүртэл машинаа тавьчихсан хүүхдийн тоглоомын зай талбай гэж байхгүй
болсны гол шалтгаан нь Байгаль орчны яам, Эрдэс баялаг, Сангийн яам
ойрхон байгаатай холбоотой бөгөөд орой болоход яамыг тойроод битүү машин
болчихдог.

Мөн СБД-ийн X хороо хорин хоёр, гуч, гучин зургаа, арвандолоо,хорин
долоо, хорин ес, хорин гуравдугаар байр тус бүр зогсоол байхгүйгээс
машины эд анги хулгайлах хэрэг ихээр гарч байгаа гэв. Газар үнэд хүрч
байгаатай холбогдуулан газар дээрээ биш юмаа гэхэд газар доогуураа
гарааш хийх саналыг зарим иргэд тавьж байлаа.

Б.Болормаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж