
Стив Жобсгүй Apple амжилтаа хадгалж чадахгүй гэж олон шинжээчид дүгнэж байсан бол тэдний буруу гэдгийг баталж, Apple-ынхан iPhone 5 загвараараа олон дээд амжилт тогтоож байна.
Худалдаанд гараад ердөө гуравхан хоноход таван сая ширхэг iPhone 5 худалдаадагдсан нь өмнөх загваруудын амжилтыг эвдсэн үзүүлэлт юм.
Энэхүү амжилттай хамгийн ойр очих нь Phone 5-ын өмнөх загвар iPhone4S. iPhone4S дээрх хугацаанп дөрвөн сая хувь борлогдож байжээ.
Мөн iPhone5-ын ачаар Apple-ын хувьцаа хамгийн дээд үнэдээ хүрээд байна.
Т.МӨНХТҮВШИН