Хар тамхи тээвэрлэгчдийг үргэлжлүүлэн шалгана

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэгчдийг үргэлжлүүлэн шалгана

Урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, удаа дараа мансууруулах бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, тээвэрлүүлсэн гэмт хэрэгтнүүд болох Б.Одбаяр, Б.Халиун, Б.Хулан нарын хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцжээ. Тэдэнд Нийслэлийн проурорын газраас Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн шүүхэд тэдний хэргийг өнгөрсөн долдугаар сарын 23-нд хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Уг шүүхийн тогтоолыг улсын яллагч эс зөвшөөрч Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичсэн. Ингээд Нийслэлийн шүүхээд улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хүчингүй болгожээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж