Троллейбусны чиглэлийг сэргээлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Троллейбусны чиглэлийг сэргээлээ

Энхтайваны өргөн чөлөөний Саппорогийн аюулгүйн тойргоос Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх хэсэгт авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус троллейбус явуулах шийдвэрийг хэрэгжүүлэх явцад “Төв шуудан”, “Монгол улсын боловсролын их сургууль”-ийн уулзвар орчимд нийтийн тээврийн зарим чиглэлийн “зүүн” эргэх хөдөлгөөнийг  бууруулж,  аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа.Тодруулбал, хот орчмын “Налайх-Вокзал”, “Ургах наран-Вокзал” чиглэлүүдийг Баруун  дөрвөн замын уулзвараар буцааж явуулахаар болжээ. Түүнчлэн хот орчмын “Био-МУБИС”  чиглэлийг  “Төв номын сан”-аар эргүүлэх, “Городок-МУБИС” чиглэлийг “Ард” зогсоол хүртэл, “Хонхор-Вокзал” чиглэлийг Халдвартын эмнэлэг хүртэл сунгахаар болсон байна. Үүнээс гадна троллейбусны Тр:3 буюу “3,4-р хороолол-БММЗ“ чиглэлийг сэргээхээр болжээ. Харин троллейбусны Тр:6 буюу “Офицеруудын ордон-БММЗ“ чиглэлийг Улаанхуаран хүртэл сунгаж “МУБИС” зогсоолоос “МУИС”, Сүхбаатарын гудамжаар Төв шуудангийн уулзвар хүртэл явуулах шийдийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Энэхүү өөрчлөлтүүд өнөөдрөөс эхлэн хэрэгжих юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж