Автобусны ослоор гэмтсэн эмээгийн бие тааруу байна

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Автобусны ослоор гэмтсэн эмээгийн бие тааруу байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Гачууртын автобусны эцсийн буудлын ойролцоо “Атибус” компанийн автобус унаж, зорчигчид гэмтсэн осол өчигдөр өглөө гарсан. Ослын улмаас 15 зорчигчийн долоо нь хүнд болон хүндэвтэр гэмтэж, Гачууртын эмнэлэгт хүргэгдсэнээс гурвынх нь бие тааруу байсан тул ГССҮТ-д хүргэгдэн эмчлэгдэж байна. Энэ талаар эх сурвалжаас  тодруулахад “Гэмтсэн зорчигчдын биеийн байдал дээрдсэн. Харин ахмад насны нэг эмэгтэй ослын улмаас шоконд орж, одоо биеийн байдал тааруу байна. Томограф шинжилгээний хариу гарсны дараа бүх зүйл тодорхой болно” гэв. ГССҮТ-д хүргэгдсэн бусад хоёр зорчигчийн тухайд тархи доргисон, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан тул зөвлөгөө өгөөд гэрт нь явуулсан байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж