Их Британид үер болж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Их Британид үер болж байна

Их Британийн цаг уурын төвөөс сэрэмжлүүлж байсны дагуу ням гаригаас эхлэн үргэлжлэн орсоор буй аадар борооны улмаас тус улсын зарим хэсэгт үер бууж, 300 гаруй айл өрх усанд автан, галт тэрэгний үйлчилгээ зогсч, гол замуудыг хаажээ. Одоогийн байдлаар Уэльсийн 83 бүс нутаг, Шотландын таван бүс нутаг үерийн аюулд өртсөн байгаа бөгөөд Хойд Ирландад байдал харьцангуй гайгүй байгаа ч цаг уурчид тайвширч болохгүйг сануулжээ.

 Англид үерийн улмаас сургууль албан байгууллагууд хаалгаа барьж, олон зуун иргэдийг нүүлгэн шилжүүлж,  Хойд Йоркширээс зүүн эрэг хүртэлх A1 зам болон хойд чиглэлийн Нортумберленд хүрэх замыг хаасан байна. Мөн аадар борооны улмаас Ouse, Severn голын усны төвшин нэмэгдсээр байгаа тул ойролцоох газрууд үерийн аюулд учирчээ. Их Британийн цаг уурын төвөөс өнгөрсөн ням гаригаас эхлэн орсон аадар бороо энэ долоо хоногийн турш үргэлжлэн орох магадлалтай байгаа тул үерийн аюулаас сэрэмжлэхийг дахин анхааруулжээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж