
Цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sharp” компани 11 мянган ажилтнаа цомхтгох болсныг Японы албан ёсны мэдээллийн агентлаг “Kyodo” өнөөдөр мэдээлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр “Sharp” өмнө нь бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 2000 ажилтнаа цомхтгосон бөгөөд цалингийн хэмжээгээ ч багасгах гэнэ. “Sharp”-ын албаны хүмүүс ажилтнуудаа ийнхүү цомхтгох болсон шалтгааныг дэлхийн зах зээл дээр цахилгаан барааны голлох түүхий эдийн үнийн өсөлт болоод хувьцааны үнийн уналттай холбон тайлбарлаж байгаа юм байна. Тэдний мэдээлснээр ажилтнуудын цомхтгол ирэх арваннэгдүгээр сараас эхлэх гэнэ.
Э.Анхтуяа