
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан болон Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатар нар өнөөдөр анхны зочноо хүлээн авах гэж байна. Тэд өнөөдөр 14.00 цагт Бразилийн Элчин сайдыг хүлээн авч уулзан, спортын салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодол солилцохын зэрэгцээ санамж бичигт гарын үсэг зурах ажээ.
Зуны 31 дэх удаагийн олимпийн наадам 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болно. Их олимпийн бэлтгэл ажлыг удирдан явуулахын хувьд спортын салбарын удирдлагууд ийнхүү ажлын гараагаа ирэх олимпийг зохион байгуулах орны эрхмүүдтэй уулзсанаар эхлүүлэх болжээ.
Т.МАША