Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны их ойд зориулан УДЭТ түүхэн жүжгийн уралдаан зарласан бөгөөд уралдаанд ирсэн 33 жүжгээс Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” бүтээл тэргүүн байрт шалгарсан билээ. Хүннүгийн түүхийг хүүрнэх уг жүжгийг тайзнаа амилуулах ажил эхлээд байна. Ирэх намар үзэгчдийн хүртээл болох энэхүү жүжгийн найруулагчаар Н.Наранбааатар ажиллаж байна.
Шинээр жүжиг тавих гэдэг багагүй хөрөнгө мөнгө шаардсан ажил. Харин уг бүтээлийг улсын төсвөөс санхүүжүүлж байгаа гэнэ. Түүнчлэн тус театрт бас нэгэн түүхэн жүжиг мэндэлнэ. “Ану хатан” жүжгийг амилуулахаар найруулагч Б.Баатар ажиллаж байна.