Оросын комбайнууд тариалангийн талбайд

Хуучирсан мэдээ: 2012.09.26-нд нийтлэгдсэн

Оросын комбайнууд тариалангийн талбайд

Оросын хөдөө аж ахуйн техник Монголд ихээхэн нэр хүндтэй байдаг. Дэлхийн хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэдэг томоохон таван үйлдвэрийн тоонд ордог ОХУ-ын “Ростсельмаш” компани үр тариа хураадаг шинэ “Вектор-420” комбайнаа Монгол Улсад нийлүүлж эхэлжээ. Эхний хоёр комбайн Дархан хотын хүлээн авах станцид ирсэн байна. Энэ комбайнуудыг Дорнод аймгийн газар тариалангийн “Эрхэт үйлс” компани худалдаж авсан аж. “Вектор-420” комбайн нь оросын газар тариалангийн хүнд нөхцөлтэй нутгуудад ажиллаж. чадалаа харуулсан найдвартай машин гэнэ. Өнгөрсөн жилийн хавар Улаанбаатар хотод болсон “Агротех Монголия” хөдөө аж ахуйн үзэсгэлэнд энэ загвар муугүй ирээдүйтэй гэдгээ харуулжээ. Тус улсад үр тариа хураадаг 1000 орчим нэгж техник байдаг ба түүний 60 хувь нь Ростовын үйлдвэрт үйлдвэрлэсэн техникүүд байдаг аж.  Хөдөө аж ахуйн техник худалдаж авах улсын тендерт  Монгол Улс 2013 оноос өөрчлөлт оруулж байгаа аж. Газар тариалан эрхлэгчид өөрийн техникийн паркаа өөрчлөхдөө тариа хураах техникээ өөрсдөө сонгож, “Вектор” комбайн болон “Ростсельмаш” компанийн бусад техникийг Монгол Улсын хөдөө аж ахуйн техникт  нэвтрүүлэх гэнэ.

DNews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж