“Active Risk Manager” программыг “MMC” корпорацийн хэмжээнд нэвтрүүлж байгаа тул бусад охин компаниуд болон тус компанийн дийлэнх хувьцааг эзэмшигч “MCS Holding” групп ч мөн нэвтрүүлэх юм байна. “Active Risk Manager” программыг нэвтрүүлсэн бусад үйлчлүүлэгчдийн дунд “Bechtel”, “Rio Tinto”, “Fortescue Metals Group” болон “Hancock Coal” зэрэг компаниуд байдаг гэнэ.
Монголын коксжих нүүрсний хамгийн том олборлогч, экспортлогч “Mongolian Mining Corporation” нь Тавантолгойн нүүрсний нөөцийн нэг хэсэг болох Ухаа худаг болон мөн л Өмнөговь дахь Баруун наран хэмээх коксжих нүүрсний ордоос нүүрс олборлодог. Тус компани 2010 онд Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцаагаа гаргасан юм.