Жүдогийн дасгалжуулагчид БНСУ-д суралцана

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Жүдогийн дасгалжуулагчид БНСУ-д суралцана

Монголын жүдо бөхийн холбоо, Бүгд найрамдах Солонгос улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллахаар болсны дагуу энэ сарын 19-нд хот, хөдөөгийн 10 гаруй  дасгалжуулагч  БНСУ-ын Сөүл хотын Юн-Ин сургуулийн  сургалт, семинарт хамрагдах гэж байна. Дасгалжуулагчид  тус сургуульд найм хоногийн турш онол болон дадлагын хичээлд суух аж. Юн-Ин их сургууль нь жүдо бөхийн сургалтаар,дэлхийд дээгүүр ордог бөгөөд  тус сургуулийн туршлагатай багш нарын удирдах сургалтад хамрагдсанаар манай жүдочдын арга техник сайжирна хэмээн Монголын жүдогийн холбооны нарийн бичгийн дарга М.Бөхбат онцоллоо. Энэхүү сургалт ирэх зургадугаар сард дахин үргэлжлэх бөгөөд жүдогийн бүх дасгалжуулагчдыг  БНСУ-д сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа ажээ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж