Цагаан хаалгыг зөвшөөрөлгүйгээр нураажээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

Цагаан хаалгыг зөвшөөрөлгүйгээр нураажээ

НИТХ-ын тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Хан-Уул дүүргийн Найрамдлын цагаан хаалгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа. Үнэндээ Цагаан хаалгыг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэр гараагүй байхад дур мэдэн энэ сарын 18-19-нд шилжих шөнө нураасан.

Ийнхүү зөвшөөрөлгүйгээр Цагаан хаалгыг нураасан Нийслэлийн автозамын газрын дарга Д.Нанзаддоржид НИТХ-ын тэргүүлэгчдийн зүгээс иргэдийн хурлын шийдвэргүйгээр дахин нийслэлийн өмчийг устгахгүй байхыг анхааруулжээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж