
“Хайрцаг дахь үлэг гүрвэл” албан бус сургалт нь монголын соёлын өв болох үлэг гүрвэл, эртний амьтан ургамлын үлдэгдэл чулуужсан олдворын талаарх ойлголтыг хүүхдүүдэд өгч ирээдүйд өв соёлоо хамгаалах ухамсарыг бий болгох зорилготой аж.
Уг сургалтад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн гурав, дөрөвдүгээр ангийн 20 гаруй сурагчид оролцох юм байна.
Сургалтыг Тиранозавр батаарыг анх олж илрүүлсэн монгол палентеологич бүсгүй гардан зохион байгуулж, хүүхдүүдийг үлэг гүрвэлийн ертөцөөр аялуулах нь ээ.
Г.Даша