
Уг ойн хүрээнд Австралийн ЭСЯ-наас санаачлан СУИС-тай хамтран ханын зураг зурах төсөл хэрэгжүүлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Монгол, Австралийн уламжлалт соёлыг төлөөлүүлж, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Австралийн уугуул иргэн Мажор Самнерийг мөнх хөх тэнгэрийн фонон дээр дүрсэлсэн ханын зургийн нээлт боллоо.
Уг бүтээлийг Хисоко гэдэг нэрээр Австралид уран бүтээлээ туурвиж амьдарч буй монгол гаралтай зураач Л.Хоснаран зурсан байна.
Г.Даша