“James Bond” кино 50 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.09.25-нд нийтлэгдсэн

“James Bond” кино 50 нас хүрлээ

Өчигдөр  Лондон хотноо  алдарт “James Bond” киноны 50 жилийн  ойд зориулсан “Алтан хайрцаг”-ны ёслол боллоо. Адал явдалт, мөрдлөгтэй алдарт  кино болох  “James Bond”-ын алтан ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сарын 17-24-ны хооронд  жүжигчин Roger Moor, Britt Ekland болон Richard Kiel нар Бондын цуврал 22 киног алтан хайрцганд хийн “Aston Martin” машинаар  Их Британиар аялуулжээ. Уг алтан хайрцаг  Бондын  киноны зураг авалт явагдсан дурсгалт газруудаар аялан тухайн газар бүртээ дурсгалын диск өгч байсан аж.

Бондын долоо хоногийн аялал 17-ны даваа гарагийн өглөөний 10.00 цагт Шотландын Eilean Donan цамхагаас хөдөлж, 24-ний өглөөний 10.00 цагт Лондонгийн төвд байрлах Oxford гудамжийн “HMV” төвд ирснээр дууссан юм. Тус киноны тоглож байсан жүжигчин Roger Moore “би 007-ийн 50-н жилийн ойд зохиулсан энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцож,  алтан цүнх  “Aston Martin” машинтайгаа Их Британиар аялж байгаадаа баяртай байна. Мөн өнгөрсөн хугацаанд  Бондын цувралтай хамт байсан жүжигчид болох Britt Ekland, Shirley Eaton Richard Kiei Ekland зэрэг маш олон хүмүүстэй хамт байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хувалцжээ.

Өдгөө 69 настай Шведийн жүжигчин Britt Ekland 1974 оны “Алтан буутай залуу” кинонд  Бондын найз охины дүрээр тоглож байсан ба тэрбээр энэ ёслолын арга хэмжээний үер “ Би 1963 оны  Ursula Andress -ийн дүрийг  дахин харахыг хүсэж байна.  Би Ursula-2 уснаас гарч ирж байхыг нь бага байхдаа үзэж байсан.

Тэр үед би ахлах сургуульд байсан ба Англид  өмнө нь ирж байгаагүй.  Харин олон жилийн дараа би тэр дүрийг бүтээхийг  хүссэн. Гэхдээ заавал ч үгүй тэр уснаас гардаг  хэсэг нь биш л дээ. Гэхдээ л түүн шиг их зоригтой хүчтэй байхыг  хүсэж байсан. Түүнийгээ хийсэндээ ч баяртай байна. Мөн  одоо  энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна” гэжээ.

Eagle TV Entertainment

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж