“Стандарт 2011” уралдааныг нийслэлд зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

“Стандарт 2011” уралдааныг нийслэлд зохион байгуулна

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургууль Ул­сын математикийн олим­пиадын 1990 оны мөнгөн медальт, УИХ-ын ги­шүүн Л.Гантөмөрийн нэрэм­жит “Стандарт 2011” матема­тикийн уралдааныг дүүргийн хэмжээнд долоо дахь удаагаа зохион байгуулжээ. Энэ жилийн “Стандарт 2011” урал­даанд дүүргийн бүх сургуулиудийн 1-11 дугээр ангийн 1537 сурагч оролцож, 48 сурагч медальт байранд оржээ. Уралдаанаас “Орчлон” сургуулийн сурагчид зургаан алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль авч сургуулиараа тэргүүн байр, Лаборатори нэгдүгээр сургууль гурван алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль авч дэд байр, “Хобби” сургууль нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч гуравдугаар байрт шалгарч, уг уралдааныг ивээн тэтгэсэн УИХ-ын ги­шүүн Л.Гантөмөр шагналыг гардууллаа. “Стандарт 2011” уралдааны зорилго нь математикийн гүнзгийрүүлсэн болон олимпиадын сургалт явуул­даггүй энгийн сургуу­лиудыг ялгалгүй, бүх сурагч­дыг математикт сонирхолтой болгох, сургуулиудын сургал­тын стандартыг дээшлүүлэх зорилготой аж. Сүхбаатар дүүр­гийн хэмжээнд долоо дахь удаагаа зохион байгуулж байгаа “Стандарт 2011” мате­матикийн уралдааныг энэ жил “Математикийн багш нарын холбоо”-ноос дэмжин, нийслэлийн бусад дүүргүүдэд нэгэн зэрэг зохион байгуулсан байна. Тиймээс удахгүй “Стан­дарт 2011” нийслэлийн уралдааныг зохион байгуу­лахаар бэлтгэл ажлыг эхлээд байгаа аж.

Б.ГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж