Боловсролыг сайдын гурван тэрбум төгрөгийн задаргаа гараагүй

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Боловсролыг сайдын гурван тэрбум төгрөгийн задаргаа гараагүй

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2011 онд улсын төсвөөс Ё.Отгонбаяр сайдын багцад 800 гаруй тэрбум төгрөг захиран зарцуулах эрхийг олгоод буй. Үүнээс ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогддог улсын болон олон улсын олимпиад, шагнал урамшууллын зардалд гурван тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь УИХ-ын гишүүдийн анхаарлыг татаад байгаа аж. Дээрх зардлын талаарх нарийвчилсан судалгааны талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаярт санал асуулга хүргүүлсэн.  Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжаваас тодрууллаа.
-2011 онд боловсролын салбарт олимпиад болон шагнал урамшууллын зардал болох гурван тэрбум төгрөгийг хэрхэн  зарцуулах талаар салбарын сайдад асуулга хүргүүлсэн. Зарцуулалтын талаарх нарийвчилсан задаргаа гарсан уу?
-Яг одоогоор бэлэн болоогүй байна. Ажлын хэсэг томилогдоод нарийвчилсан судалгаа гаргахаар ажиллаж байна.

-Задаргааг хэдийд хийж дуусах вэ?
-Өдийд төдийд гэсэн нарийн цаг хугацаа хэлэх боломжгүй. Ямар ч байсан ойрын хугацаанд эцсийн байдлаар тооцож гаргахаар ажиллаж байна.

-Өнгөрсөн онд дээрх зардалд хичнээн төгрөг зарцуулж байсан. Яагаад энэ оны гурван тэрбум төгрөг төсөвлөж, олны анхаарлыг татаад байгаа юм?

-Сүүлийн хоёр жилд энэ хэмжээний зардал төсөвлөгдөж байсан. Яагаад хүмүүсийн анхаарлыг тэгж их татаад байгааг хэлж мэдэхгүй. Аймаг, орон нутаг, нийслэл дүүрэг гээд нэг бүрээр нь тайлан судалгаа хийж байгаа.

Улсын төрөлжсөн олим­пиад зохион байгуулах жу­рамд олимпиадын нэгийн да­ваатай холбогдон гарах зардал, хоёрын даваанд орол­­цох унааны зардлыг ту­хайн сургуулийн хичээл прак­тикийн зардалд, хоёрын даваа зохион байгуулах болон үйл ажиллагааны зардал, гурвын давааны зардлыг Боловсрол, соёлын газрын төсөвт зардалд, гурвын даваа болон олон улсын олимпиадтай холбогдон гарах зардлыг боловсролын төвлөрсөн арга хэмжээний зардалд тус тус санхүүжүүлэхээр тусгасан байдаг аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж