Горбачёв 80 насны ойгоо Лондонд тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Горбачёв 80 насны ойгоо Лондонд тэмдэглэв

Зөвлөлт засаглалын сүүлчийн удирдагч Михаиль Горбачёв 80 насныхаа ойг Лондонд  буяны зориулттай хөрөнгө хуримтлуулахаар улс төрчид, урлагийн одуудтай хамтран хийжээ.
Перестройкийн эцэг, Энх тайвны Нобелийн шагналт Горбачёв төрсөн өдрөө өнгөрөгч сард Москвад /жинхэнэ төрсөн өдөр нь 3 дугаар сарын 2/ тэмдэглэх үеэр ерөнхий сайд Путинд хандан гурав дахь удаа ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хэрэггүй гэж зөвлөөд амжсан билээ. Ой тэмдэглэх арга хэмжээнд улс төрчид, оросын олигархиуд, Холливудын суу алдар түгсэн жүжигчид гээд олон янзын зочид төлөөлөгчид оролцжээ.

Буяны хөмрөг хуримтлуулах зорилготой уг хэмжээнд 310 доллараас бүтэн лоож авахад 100000 фунт стерлинг хүртэл төлж орцгоосон байна.
Зочдын дунд израилийн ерөнхийлөгч Шимон Перес, Калифорнийн захирагч асан Арнольд Шварцнеггер, английн ерөнхий сайд асан Жон Мажор, CNN телевизийн сүлжээг үндэслэн байгуулагч Тед Турнер, италийн хөл бөмбөгийн дасгалжуулагч Фавио Капелло зэрэг олон алдар цуутангууд оролцсон байна.
Горбачёв тус арга хэмжээний үеэр нийгэм, соёл урлаг, шинжлэх ухаан-технологийн талбарт “ертөнцийг өөрчилсөн” хүмүүст “перестройка”, “гласность”, “ускорение” нэртэй шагналуудыг гардуулан өгсөн байна. Шагнал авагсдын дунд америкийн интернетийн аварга Google-ийг үндэслэн байгуулагчийн нэг Сергей Брин, U2-ийн удирдагч Боно нар байсан байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж