Итали африк цагаачдын хөлд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Итали африк цагаачдын хөлд дарагджээ

Сүүлийн сар гаруй хугацаанд Итали улсад 22000 орчим цагаачид хойд африкаас хууль бусаар хил нэвтрэн орж ирснийг Италийн Дотоод хэргийн сайд Роберто Марони мэдэгдсэн байна.

Сайд Марони цагаачдын асуудлаар болсон Сайд нарын зөвлөлийн тусгай хуралдаан дээр ийнхүү мэдээлсэн бөгөөд эдгээр цагаачдын 2000 гаруй нь Ливи улсаас дүрвэн гарсан эритреа, сомали гаралтай иргэд ба үлдсэн нь тунис иргэд байна гэж тодорхойлсон аж.

Марони сайдын тайлбарласнаар цагаачдыг хүлээн авах хоёр төрлийн нийтийн байр байгаагаас хууль бусаар хил нэвтрэн орж ирэгсэд буюу дүрвэн ирсэн хүмүүс гэж ангилаад хууль бусаар нэвтрэн орж ирсэн 19000 тунис иргэдийг  эх оронд нь буцаан өгөх ёстой гэсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж