
Монголын энэ үйл явдалтай давхцан Филиппиний Авлигатай тэмцэх байгууллагын тэргүүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Филиппинд болсон энэ явдал Монголд өрнөөд буй явдлуудтай зарим талаар төстэй төдийгүй цаг хугацааны хувьд ч давхцаж байгаагаас гадна улс төрийн нөхцөл байдлын хувьд ч ижил төстэй зүйлүүд байгааг харж болох юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчааг хэрэгт холбогдуулан шалгах явцад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс УИХ татгалзсан ч олон сар үргэлжилсэн энэ тодорхойгүй байдалд хууль, хяналтынхан өнгөрсөн долоо хоногт цэг тавьсан билээ.
Филиппиний Авлигатай тэмцэх байгууллагын тэргүүн хатагтай Мерседитас Гуттиеррезийг энэ сарын 22-нд тус улсын парламентын Доод танхимын гишүүдийн олонхийн саналаар албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Түүнийг Ерөнхийлөгч асан Глория Макапагал-Арроёгийн нэр холбогдсон хээл хахуулийн хэд хэдэн хэргийг хаацайлсан хэмээн буруутгасан байна. Төрийн байгууллага, албан тушаалтны талаарх гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй атлаа Ерөнхийлөгчийн нэр холбогдсон ноцтой хэргүүдийг хаацайлах хувийн шалтгаан түүнд байжээ. Учир нь, Ерөнхийлөгч асан Глория Макапагал Арроё түүнийг 2005 онд Авлигатай тэмцэх байгууллагын даргаар томилсон аж.
Өмнө нь тэр 2002-2004 онд буюу Ерөнхийлөгч Арроёгийн үед Хууль цаазын нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Авлигатай тэмцэх байгууллагын дарга өөрийг нь өндөр албанд томилсон Ерөнхийлөгчтэй холбоотой хэргүүдээс гадна түүний нөхөр, тойрон хүрээлэгчидтэй холбогдох хэргүүдийг ч бас нуун дарагдуулж, хэрэгсэхгүй болгон хаажээ. Ерөнхийлөгч асан Глориягийн намын гишүүн Матиас Дефенсор Жуниор тухайн үед Хууль цаазын зөвлөлийг толгойлж байсан гэнэ.
Авлигатай тэмцэх газрын дарга тийнхүү Ерөнхийлөгч болон түүний ойр дотныхны хээл хахууль, улсын хөрөнгө шамшигдуулсан зэрэг хууль бус үйлдлүүдийг хаацайлж байгааг буруутган албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг анх иргэний нийгмийнхний зүгээс 2009 онд тавьж байсныг эх сурвалжууд дурьдсан байна. Гэвч Доод данхим нь түүнийг хамгаалаад өнгөрдөг байсан нь нөгөөх л Ерөнхийлөгч Глориягийн тэргүүлдэг нам Доод танхимын суудлын олонхийг бүрдүүлж байсантай холбоотой аж.
Филиппиний Авлигатай тэмцэх байгууллагын даргыг 2009 онд албан тушаалаас нь авч хаяж чадаагүй ч 2010 онд Филиппиний Либерал намын III Бенигно Акуино ерөнхийлөгчөөр сонгогдож, Доод танхимын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноор асуудал дахин сөхөгджээ. Ингээд Доод танхим түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүллээ. Харин ирэх тавдугаар сард Гутиеррезтэй холбоотой асуудлыг Сенатаар хэлэлцэх юм. Шүүх үйл ажиллагааны эрхтэй тус танхим 24 гишүүнтэй ба дор хаяж 16 нь түүнийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн тохиолдолд шийдвэр хүчин төгөлдөр болох юм байна.
Ингэхэд Филиппиний Авлигатай тэмцэх байгууллагын дарга бүсгүй Ерөнхийлөгч Глориятай холбоотой ямар хэргүүдийг нуун дарагдуулж, хаацайлсан юм бол? Хятадын ZTE хэмээх харилцаа холбооны компанитай Филиппиний тал 2007 оны дөрөвдүгээр сард Хятадын Хайнань хотод гэрээнд гарын үсэг зурсан боловч аравдугаар сард ерөнхийлөгч Арроё хамтран хэрэгжүүлэх төслөө цуцалсан байна. Гэрээнээс ерөнхийлөгч Арроё болон түүний нөхөр Майк Арроё нарыг их хэмжээний хахууль авсан гэж буруутгаж байгаа аж. Харин Авлигатай тэмцэх газрын дарга үүнийг хайцайлсан гэх.
Мөн өнгөрсөн онд Гутиеррезийн эсрэг дахин хоёр асуудлаар гомдол ирэв. Тэдгээр нь хоёул зүүний дэмжлэгтэй намууд болох Akbayan болон BAYAN-аас ирүүлсэн байсан бөгөөд Арроёгийн Либерал намын гишүүн Ньел Тупасаар удирдуулсан Хууль цаазын зөвлөлд хамаарах юм. Akbayan-ы гомдолд хэд хэдэн хэргийн талаар дурдсан байсны дотор NBN/ZTE-гийн дуулиан, ерөнхийлөгч Арроёгийн Нью-Йорк хотын Le Cirque ресторанд нэг сая филиппин песогоор оройн зоог барьсан хэрэг багтжээ. Филиппинд дуулиан дэгдээсэн NBN/ZTE-гийн хэрэг нь тус улсын мэдээллийн системийг шинэчлэхтэй холбогдуулан Хятадын ZTE фирмтэй 329,5 сая ам.долларын гэрээнээс Филиппиний Ерөнхийлөгч Арроё болон түүнийг тойрон хүрээлэгчид их хэмжээний хээл хахууль авсан гэх дуулиан юм. Харин BAYAN-ы гомдолд Бордооны сангийн хэрэг, Euro Generals болон Mega Pacific-ийн дуулиан зэрэг багтжээ. Энэ бол Филиппин улс Авлигатай тэмцэх байгууллагын даргаа огцруулсан анхны тохиолдол юм.
Мөн энд нэр дурдагдсан ZTE фирм Монголд ч өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдгийг тэмдэглэх нь зөв байх. Хятадын ZТЕ компани Монголын бүх үүрэн телефоны операторуудын дэд станц, тоног төхөөрөмж, төмөр замын харилцаа холбооны суурь бүтцийг ханган нийлүүлэгч юм. Өмнө Харилцаа, холбооны зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан, өдгөө УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн лоббигоор ZTE Монгол Улсад дахин нэг төсөл хэрэгжүүлж, иргэний ухаалаг үнэмлэхийг нэвтрүүлэх гэж байгаа гэдэг мэдээлэл ойрын өдрүүдийн хэвлэлд гараад байгаа билээ.
Бэлтгэсэн С.ШҮР
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-04-01 202.179.14.129
АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019
Sanga-ragchaag tsaazaar av 2011-04-01 202.131.236.131
Mongoliig avilgad jivuulsen hun shuu dee Darga nariin hergiig gol nuudag baian hun
ПОРТАЛ ВЭБ САЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577 2011-04-01 182.160.14.21
ПОРТАЛ ВЭБ САЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577 ПОРТАЛ ВЭБ САЙТ ХЯМД ЗАРНА УТАС 99695577
зочин 2011-04-01 202.179.15.180
АТГ-ын даргын бүрэн эрхийг хуулиар түдгэлзүүлж байж шийтгэл хүлээлгэх атал хуулийн заалтыг зөрчиж байнаДорлигжав Элбэгдорж нар албан тушаалаа ашиглан ашиг сонирхлын зөрчилдөөн гаргаж хууль зөрчиж байнаАТГ-ын гурван дарыг хорисон нь түүхэнд хэлмэгдэл болж байсан он жилүүдийг сэргээсэн бусармаг мунхаг үйлдэл боллоо гэж Монголын ард иргэд маш ихээр харамсаж байнаМанай Монголын хойч ирээдүй болсон шинэ үеийн залуусын сурч боловсрох ажиллаж хөдөлмөрлөх зүрх зоригийг мохоож төрд итгэх итгэлгүй болгож байгаад ард иргэд чинь залуу үе чинь харамсаж байна
ZTE 2011-04-01 203.91.112.251
Saihanbileg Sansar Boldbaatar
ZTE-n ih hemjeenii optic cable mongold bna daa Hudaldaj avaya
Зочин 2011-04-01 180.149.66.18
Getel Medeelel tehnologiin gazriin orlogch darga Monkhbat gedeg Saihansambuugiin bish Saihanbilegiin gar hol bolson geeeeech
Зочин 2011-04-01 202.126.91.248
Авлигатай тэмцэх газар бол тоглоомын байгууллагашдээТранпаренси интэрнейшнэл олон улсын байгууллагыг оруулж ирэхгүй ийм хөгийн юм байгуулцгаах ч гэждээ Санаандгүй зүйл биш шүү дээ Авлигаас салсан орнуудын туршлагаас харахад энэ байгууллагыг гуйж оруулж ирдэг юм байна
Зочин 2011-04-01 182.160.62.143
МАЛЫН НОГООН ТЭЖЭЭЛ ЗАРНА
УТАС 328046 99137275
Зочин 2011-04-01 182.160.62.143
АНУ-ЫН ВИЗ НАЙДВАРТАЙ ГАРГАНА
УТАС 88128150
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I 2011-04-01 202.179.14.129
АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I PAD 2-ийг МОНГОЛДОО ХАМГИЙН ХЯМДААР зарж байна COMPUTERSHOP m n ХАВРЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛАЛЛАА утас 99172587 99999019
http:goe mn 2011-04-01 202.131.225.147
GOE MNs iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886
citizen 2011-04-01 122.201.18.128
ZTE bol holboo hariltsaaniigaar damjih medeellig hyanadag tonog tohooromjtei gedeg ni delhii dahind il bolson Getel Medeelel tehnologiin gazriin orlogch darga Monkhbat gedeg Saihansambuugiin gar hol bolson etgeed olon arvan saya dollariin geree hiih gej zutgen uls ekh ornoo hudaldsan ni togtoogdson Iim humuusiig tsaazlah baital chuhal baiguullaga udirduulj baigaa ni Mongol Uls sonohiin zondon Ard olon iim humuusiig togtoolgui buudchih heregtei