Энэтхэгийн хүн ам 1,2 тэрбумаас давжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Энэтхэгийн хүн ам 1,2 тэрбумаас давжээ

Энэтхэг улсын хүн ам сүүлийн 10 жилд 181 саяар өсч, эдүгээ 1 тэрбум 210 сая-д хүрсэн болохыг тус оронд саяхан явагдсан хүн амын тооллогын материалд үндэслэн мэдээлсэн байна.

2001 онд болсон хүн амын тооллогоос хойшхи хугацаанд хүн ам нь 17,6 хувиар өсч, 623.7 сая эрэгтэйчүүд, 586.4 сая эмэгтэйчүүд тоологдсон ажээ. Хүн амын тооллогын комиссыг хариуцсан комиссар К.Чандрамули “Хүн амын тооллогоор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тооны харьцаа ихээхэн зөрж байгаа нь бидний сэтгэлийг түгшээсэн асуудал болж байна” гэж мэдээлжээ.

Энэтхэг улс 1872 анх удаа хүн амын тооллого явуулсан бөгөөд энэ удаагийнх нь 15 дахь тооллого байсан бөгөөд 2.7 сая хүн тооллогын ажилд дайчлагдаж, 493 сая долларын зардал гаргасан байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж