
Боливийн өмнөд хэсгийн Потоси мужид болсон мужуудын захирагч нарын уулзалтын үеэр “Та бүхэнд чин үнэнийг өчихөд сүүлийн таван жилийн туршид далайд гарах гарцтай болох асуудлаар Чили улстай хийж ирсэн хэлэлцээ үр дүнгүй боллоо. Тэд ердөө л цаг хугацаа хожих зорилт тавьж байна” гэсэн аж. “Ер нь 132 жилийн туршид үр дүнгүй яриа, хэлэлцээ хийж ирлээ” гээд Олон улсын Гаагийн шүүхэд зарга мэдүүлэхээс өөр аргагүй боллоо” гэсэн байна.
1879 онд Чили, Боливи улсын хооронд болсон дайнаар Боливи улс Номхон далайн эрэг орчмын нутгаа алдаж, далайд гарцгүй орон болсон түүхтэй ажээ.
Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг