Зөвшөөрөлгүй барилгуудын цахилгааныг тасалжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Зөвшөөрөлгүй барилгуудын цахилгааныг тасалжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу УБЦТС ХК нийслэлд зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 80 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг цахилгаан эрчим хүчээр хязгаарласан байна. Тус компанийн зүгээс өөрийн харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-үүдээрээ дамжуулан цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан барилгуудад өдөр тутам хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогоор цахилгаан сүлжээнд эргэж залгагдсан зөрчил илрээгүй байна гэлээ. Хэрвээ цахилгаанаа салгуулсан байгууллага, иргэд дур мэдэн залгавал хуулийн дагуу зохих арга хэмжээ авах юм байна.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж