Олимпийн бамбар Дорнод аймагт аялж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.24-нд нийтлэгдсэн

Олимпийн бамбар Дорнод аймагт аялж байна

Монголын үндэсний олимпийн хорооноос зохион байгуулж буй “Таван цагираг бат холбоо” уриатай олимпийн наадмын галт бамбар аялуулах үйл ажиллагаа Дорнод аймагт үргэлжилж байна. Дорнод аймгаар аялж буй  олимпийн галт бамбар албан газар, аж ахуй нэгж байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээр дамжих юм. Мөн энэ үеэр сурагчдын дунд эссэ бичлэг болон  гар зураг, шүлгийн уралдаан, “Соёл хүмүүжлийн ажлын нээлттэй өдөрлөг” зэргийг зохион байгуулах аж. Олимпийн бамбар  Дорнод аймгийн нутгаар  ирэх аравдугаар сарын 04-нийг хүртэл аялаад Сүхбаатар аймгийг зорих ажээ.

                                                                                                                                             Э.САР  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж