Саркози сонгуулийн хоёр дах шатанд бүдэрч магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Саркози сонгуулийн хоёр дах шатанд бүдэрч магадгүй

Санал асуулга өнөөгийн ерөнхийлөгч Николя Саркози ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатыг давахгүй гэдгийг харуулж байна. L’Express сонины явуулсан санал асуулгаар Саркози ердөө 19 хувийн санал авсан байна.

Одоо сонгууль явуулбал эхний хоёр байрт Социалист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Мартин Обри 24 хувиар, хэт барууны “Үндэсний фронтын”  лидер Марин Лө Пен 20 хувийн дэмжлэгтэйгээр орохоор байгаа аж. Сонгуулийн дараагийн шатанд эхний хоёр хүн өрсөлдөх учраас судалгаагаар бол Николя Саркози эхний шатанд л ялагдахаар байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж