Shakira-гийн үнэртэн борлуулалт сайтай байна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Shakira-гийн үнэртэн борлуулалт сайтай байна

Колумбийн поп од Shakira бусад алдартнуудын адил өөрийн нэрийн үнэртэн бүтээх ажилд нэгдсэн билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Испанийн Мадрид хотод “S by Shakira” нэртэй өөрийн хоёр дахь үнэртнээ танилцуулсан. “Дуу олон ноотноос бүрдэж нэгэн цогц аялгуу бүтдэг шиг үнэртэн ч бас олон найрлага, бодис хоорондоо зөв уялдаа холбоотой орж байж сайхан үнэр гардаг. Би өөрийнхөө үнэртэнг залуу, эрч хүчтэй гэхдээ зөөлөн байгаасай гэж хүссэн” гэж дуучин бүсгүй үнэртнээ онцолсон.

 “S by Shakira” сүрчгэнд бензоин, амбер, жасмин цэцэг, шинэхэн мод, ваниллын үнэрийг шингээсэн аж. Энэхүү үнэртэн өнгөрсөн есдүгээр сараас эхлэн АНУ-д худалдаанд гараад байгаа юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж