Хоёр Суданы тэргүүнүүд уулзав

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

Хоёр Суданы тэргүүнүүд уулзав

Судан болон Өмнөд Суданы эрх баригчид удаан хугааны турш тус хоёр орны хооронд болж байгаа цус асгаруулсан дайн байлдааныг эцэс болгож, энхтайвны гэрээ хэлэлцээр хийх тухай асуудлаар өнөөдөр Этиопт уулзсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хоёр Суданы хүйтэн харилцаанд олон мянган ард түмэн хохирч байгаа учраас нөхцөл байдлыг намжаах хэрэгтэй гэсэн анхааруулгыг тус улсын Засгийн газрын эрхмүүдэд өгөөд байсан. Түүнчлэн Судан болон Өмнөд Суданы харилцаанд Африкийн холбооны нөлөөлөл их учраас дээрх асуудалд анхаарлаа хандуулахыг тус холбооны холбогдох хүмүүсээс тэрбээр  хүссэн юм. Олон улсын шинжээчид хоёр орны удирдагчдын дээрх уулзалтыг  Бан Ги Муний хүсэлтээр Африкийн холбооноос тус улсуудад анхааруулга өгсөнтэй холбоотой хэмээн үзэж байгаа юм байна. 

Э.Анхтуяа 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж