Шар айрагны хамгийн том баяр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.09.23-нд нийтлэгдсэн

Шар айрагны хамгийн том баяр эхэллээ

Дэлхийн шар айрагны хамгийн том баяр болох “Oktoberfest” Германы Мюнхен хотноо өчигдөр эхэллээ. Энэхүү фестивалийн үеэр хүмүүс герман үндэсний хувцсаар гоёж, ардын “oompah” хөгжмийн аялгуу дор хөгжилдөж, шар айргаа ууцгаадаг гэнэ. 179 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй тус наадмын үеэр 40 литрийн багтаамжтай том торхыг үар айргаар дүүргэж, дараа нь үндэсний дуу хуураа дуулж, хөгжилдсөн ард түмэн шар айргаа шимэн ууцгаадаг байна. Наадмыг нээж, Мюнхен хотын дарга 40 литрийн торхонд шар айраг хийжээ.

Германы ард түмэн тэмдэглэн өнгөрүүлдэг “Oktoberfest” шар айрагны баярын арга хэмжээ нь гэр бүл найз нөхөд, халуун дотны хүмүүсийг нэгэн дор хуран цугларах боломж олгодог  үндэсний томоохон баяруудынх нь  нэг гэнэ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж